Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Ирц бүрдэхгүй байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлаж, Тэргүүн шадар сайдаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцэхээр төлөвлөсөн ч одоо хэр нь гишүүдийн ирц бүрдэхгүй байна.

Байнгын хороо хуралдах танхимд одоогоор УИХ-ын долоон гишүүн хүрэлцэн ирсэн бөгөөд бусдыгаа хүлээн суусаар байгаа юм. Мөн 10.30 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог хуралдуулахаар цаг зарласан ч хэн ч хүрэлцэн ирээгүй байна. Тус байнгын хороогоор Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг томилох тухай асуудлыг авч хэлэлцэх юм. Энэ асуудлыг өчигдөр дээрх байнгын хороогоор хэлэлцэх болоход УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүсч, ээлжит бус бүлгийн хуралдаан зарлаж, сайдад нэр дэвшигчдийн асуудлыг авч хэлэлцэх шаардлага үүслээ гэсэн билээ.

Нэг зүйлийг онцлоход, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг дээрх байнгын хороодыг хуралдуулсны дараа шууд залгуулан хийхээр төлөвлөөд байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж