
Балетын урлагт дуртай үзэгчдийн мөрөөдөл болсон “Спартак” балетыг анх 1984 оны тавдугаар сарын 5-нд УДБЭТ-ын тайзнаа амилуулж байжээ. Тухайн үед ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, балетмейстер Б.Жамъяандагва, ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх, симфони найрал хөгжмийг Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт удирдаач, хөгжимчин Ж.Чулуун агсан удирдан тоглуулж байсан юм. 20 гаруй жилийн өмнө УДБЭТ-ын тайзнаа тоглож байсан “Спартак” “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлгээр дахин Монголын тайзнаа амилах гэж байна.
М.Дөл