ГТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

ГТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилжээ

Шатахууны үнийн өсөлтийн буруутнаар тодрон албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы орны хүнийг томилолгүй багагүй хугацаа өнгөрлөө. Газрын тосны газрын даргыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд биш Ерөнхий сайд томилдог. Харин хамтарсан Засгийн газар тарснаас Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр хуралдах боломжгүй байгаа болохоор тус газрын даргыг томилох асуудал хойшлогдсоор байгаа аж.

Харин өчигдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас П.Сарангэрэлийг тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. П.Сарангэрэл нь Газрын тосны газрын Үйлдвэрлэл, техник технологийн хэлтсийн даргаар 2009 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд докторын  зэрэгтэй юм байна. Газрын тосны газрын даргаар ажиллах хамгийн боломжтой хүмүүсийн нэг хэмээн ажилтнууд нь дүгнэж байгаа аж.

С.Болд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж