
Сүүлд авсан мэдээллээр дүгнэлт гартал 6, 7, 8 давхрын оршин суугч 32 өрхийн, 113 хүнийг 15 дугаар цэцэрлэгийн байранд түр байрлуулах санал гаргажээ. Гэвч оршин суугчид цэцэрлэгт байрлахаас татгалзаж, хамаатнуудынхаар байгаа юм байна. Мөн тухайн байрны 4, 5, 6 дугаар давхруудад тулгуур бэхэлгээ хийсэн аж. Өчигдрийн байдлаар тус байрны 18 тоот өрөөнд ес, 22 тоотод 36, 12 тоотод ес гээд нийт 54 ширхэг тулгуур хийжээ. Сэргээн босголтын ажилд 130 гаруй хүн оролцож байгаа аж.
С.Отгон