Өмнөд Солонгосын KOSPI 0,31 хувиар өсөн 1956 пункт хүрлээ. Сингапурын Straits Times Index 0,91 хувиар нэмэгдэн 2875,20 пункт болов. Японы Nikkei Stock Average 225 нь 1,18 хувиар нэмэгдэн 8889,28 пункт заав, Topix – 1,2 хувь өсөлт харуулж, 766,52 пункт хүрэв. Австралийн S&P/ASX200 нь 1,02 хувь өсөн 4267,2 пункт болжээ.
Сар шинийн баяр болж Гонконг ба Шанхайн бирж амарсан байлаа. Лхагва гаригт шилжих шөнө 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусвар болсон энэ санхүүгийн жилийн эхний улиралд “Apple” компании зургаан тэрбумаас 13,06 тэрбум ам.доллар хүртэл ашгаа нэмэгдүүлсэн мэдээ ирэв. Энэ өндөр үзүүлэлт нь Америкийн эдийн засаг ерөнхийдөө сайжирч байгаагийн итгэл болж байна.
"Ардын эрх" сонин