Гар утасны зах зээлд тэргүүлэх байр сууриа өрсөлдөгчиддөө алдаад буй Nokia компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Nokia Lumia 900 нэртэй энэхүү гар утас нь Windows үйлдлийн системтэй, 4,3 инчийн 480*800 пикселийн AMOLED дэлгэцтэй, 1.4-Ghz Qualcomm процессортой, ардаа 8 мегапиксел бүхий камертай, харин нүүрэн талын камер нь 1,3 мегапикселтэй аж.
Үйлдвэрлэгчдийн мэдээлснээр Nokia Lumia 900 гар утсыг гуравдугаар сарын 18-наас эхлэн худалдаанд гаргах ба хоёр жилийн гэрээтэйгээр 99 ам.долларын үнэтэй байх гэнэ. Энэ харьцангуй хямд үнэ хэмээн тэд онцолжээ.
Танилцуулга видеог ЭНД дарж үзнэ үү.