Тахианы яктори
Орц:
* 1 стакан мирин ( mirin)
* 1/3 стакан сакэ (sake)
* 1/2 стакан сахар
* 2 амны халбага нухсан цагаан гаа (ginger)
* 2 амттаны халбага нухсан сармис (garlic)
* 1/4 стакан цуу
* 900 гр тахианы гуяне цул мах, 3 см куб болгож хэрчсэн
* 1/3 стакан сакэ (sake)
* 1/2 стакан сахар
* 2 амны халбага нухсан цагаан гаа (ginger)
* 2 амттаны халбага нухсан сармис (garlic)
* 1/4 стакан цуу
* 900 гр тахианы гуяне цул мах, 3 см куб болгож хэрчсэн
Бэлтгэх нь:
- Жижиг саванд мирин, сакэ, сахар, цагаан гаа, сармис, цуугаа холиж нийцүүлнэ. Сахараа хайлтал ойролцоогоор 8 минут ширүүн гал дээр буцалгана. Гал дээрээс аваад хөргөнө.
- Тахиагаа томхон саванд хийгээд буцалгаж бэлтгэсэн амтлагчаа нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд хөргөгчинд хийн 1-3 цаг амраана.
- Тахиагаа шорлож (хулсан шор хэрэглэх бол шорнуудаа хүйтэн усанд хийн 30 минут байлгана) бэлтгээд ил галаа халаана. Үлдсэн, тахиа амталсан соусаа зөөлөн гал дээр тавин өтгөртөл нь 15 минут буцалгана.
- Өтгөрүүлсэн соусаа багсны тусламжтайгаар тахиан дээрээ түрхэнгээ хааяа хааяа эргүүлэн тахиагаа болтол шараад үлдсэн соусыг жижиг саванд хийн тахианы хамтаар сервислэнэ.
http://gal-togoond.blogspot.com/