Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Алтны үнэ өсчээ

Гадаадын зургаан мөнгөн тэмдэгтийн эсрэг ам.долларын индекс өчигдөр 80.34-79.65 хүртэл буурчээ.

Он гарснаас хойш ам.долларын индекс анх удаа 80-аас буурч байгаа нь энэ юм. Тус мөнгөн тэмдэгтийн индексийн 58 хувьтай тэнцэж буй евро долларын ханшийн уналтад нөлөөлсөн аж.

Даваа гарагт еврогийн ханш 1.3044 ам.долларт хүрсэн нь арванхоёрдугаар сараас хойшхи хамгийн дээд өсөлт болсон талаар эдийн засагчид онцолсон. Ам.долларын ханш унасан нь үнэт металын үнийг өсгөж буй гэнэ.

Нэг унци мөнгө 32 ам.долларт хүрч, он гарснаас хойш 15 хувиар өссөн бол нэг унци алт 1,680 ам.доллараар худалдаалагджээ.

Евро бүсийн өрийн хямрал, Ираны эсрэг явуулж буй эдийн засгийн хориг зэрэг нь хөрөнгө оруулагчдад дэлхийн санхүүгийн тотголцоонд үнэт металын үнэд нөлөөлөх гол хүчин зүйл болсон аж. Энэ нь алт экспортлогч манай улсын хувьд ашигтай байх аж.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж