“Ми” загварын шинэ нисдэг тэрэг үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

“Ми” загварын шинэ нисдэг тэрэг үйлдвэрлэнэ

Оросын компаниуд алдартай  Ми-8/17 буюу Ми-171 нисдэг тэрэгнүүдийн  шинэ загварыг үйлдвэрлэх ажилдаа ороод байна. Ми -171-А2 нэртэй болсон шинэ техник нь  өмнөх алдартай хөлгүүдийн  арилжааны амжилтыг үргэлжлүүлэх бүрэн боломжтой  юм.

Үүний тулд бүх  нөхцөлүүд байгаа. Өмнө үйлдвэрлэж байсан техникээс шинэ бүтээлийн хамгийн гол  ялгаануудын нэг бол Ми-17/171 нисдэг тэргийг  хүчний шинэ төхөөрөмжөөр тоноглогсон явдал юм.  Украины Запорожийн хөдөлгүүрийн заводын  бүтээгдэхүүнийг өмнө нь “Мотор Сич” компани ашиглаж байсан гэж  “Взлет” /Нислэг/ сэтгүүлийн  ерөнхий редактор Андрей Фомин тэмдэглээд: «Зарим үед зэвсэгт хүчний болон гадаадад экспортонд нийлүүлэх  нисдэг тэргүүдийг угсрахад асуудал гардаг байсан. Тиймээс Оросд орчин үеийн хөдөлгүүрийн загварыг үйлдвэрлэж байх  зорилго тавьсан юм.  Үүний тулд Петербургийн ойролцоо  “Климов” компаний бүрэлдэхүүний  цуврал заводыг шинээр барьж байгуулах ёстой юм.Тэнд МИ-171 А2 нисдэг тэрэгний хөдөлгүүрийг бөөнөөр нь үйлдвэрлэх юм» гэлээ.

Түүнчлэн, Ми-171 А2 нисдэг тэрэгний  бүхээгийг  цоо шинэ төхөөрөмжөөр тоноглож байгаа юм.Цогцолборыг Орос улсад байгуулна, гэхдээ  үүнд гадаадын нилээд хэдэн системийг багтааж байгаа юм.Энэ бол нийтлэг мөрдөгддөг практик юм. Ми-171 А2 загварчилсан онгоц нь анхнаасаа иргэний, тачаа тээврийн болон зорчигч тээврийн   захиалагчдад болон байгууллагуудын хэрэгцээнд зориулагдан хийгдэсэн юм гэж  Андрей Фомин яриандаа тэмдэглээд

«Гэтэл дэлхийд алдарт Ми /8/17 болон Ми -171 ангиллын нисдэг тэрэгнүүдийг   иргэний болон  төрөл бүрийн  хүчний байгуулагуудад өргөн хэрэглэж ирсэн. Тиймээс цаашид шинэ загварын эдгээр техникийг орос улсад болон гадаадын орнуудын хүчний байгуулагад ашиглах бололцоотой юм. Энэ нь уг нисдэг тэргийг  пуужин хөөргөж, бөмбөг шидэж, байлдааны  болно гэж байгаа юм биш. Энэ бол явган  цэргүүд, тусгай ачаа, техникийг тээвэрлэнэ гэсэн үг юм» гэв.

Нисдэг тэрэг нь өндөр уултай газар болон халуун нөхцөлд ажиллах өндөржүүлсэн боломжуудтай гэж шинжээчид үнэлж байна.

http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж