Түргэн тусламжийн төв 495 дуудлагатай хоножээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Түргэн тусламжийн төв 495 дуудлагатай хоножээ

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд ирүүлэх дуудлага ихсээд байгаа аж. Урьд шөнийн байдлаар нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд 495 дуудлага иржээ. Үүнээс төрөхийн дуудлага 40, осол гэмтлийн дуудлага 20 гаруй байсан гэнэ. Тус төвийн дуудлагын тасгийн эмчийн хэлснээр “Сүүлийн өдрүүдэд эх орны хувь хишиг хэмээн олгож буй 70 мянган төгрөгийн иргэдэд олгож эхэлснээс хойш манай төвд ахуй болон аваар ослын дуудлага ихээр ирэх болсон. Дуудлагын дагуу очиход согтуугаар жолоо барьж аваар осол гаргасан, эсвэл согтуугаар бусдын бие эрхтэнд гэмтэл учруулсан зэрэг нь ихэнх дуудлагыг эзэлж байна” гэлээ.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж