Хангалтгүй ажилласан зөвлөлүүдэд чиглэл өгөв

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Хангалтгүй ажилласан зөвлөлүүдэд чиглэл өгөв

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Төв аймгийн зөвлөл энэ оны анхны хурлаа хийжээ. Хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумдын зөвлөлийн 2011 оны ажлын тайлан, үр дүнг хэлэлцэж үйл ажиллагааг нь дүгнэлээ.

2011 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй  ажиллагааг хангаж, орон нутагтаа урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэн,  аймгийн зохицуулах зөвлөлөөс хийсэн  шалган туслах болон аймгийн Засаг даргын нэрэмжит 2 удаагийн үзлэгийн дүнгээр “Хангалттай” үнэлгээ авч ажлаараа тэргүүлсэн сумдаа шагнаж урамшууллаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаараа Эрдэнэсант сумын зохицуулах зөвлөл сайн ажиллаж тэргүүн байранд орсон бол удаах байранд  Эрдэнэ сумын зөвлөл, Зуунмод сумын зөвлөл, Баяндэлгэр сумын зөвлөл, Архуст  сумын зохицуулах зөвлөлүүд шалгарч  шагнагдлаа.  Харин жил, улирлын мэдээ тайлан тасалдуулсан, хяналт шинжилгээ үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан, ажлаа дүгнүүлээгүй Батсүмбэр сумын зохицуулах зөвлөлийн дарга С.Сүхээ, Баянжаргалан сумын зохицуулах зөвлөлийн дарга Г.Базаррагчаа, Баян-өнжүүл сумын зохицуулах зөвлөлийн дарга М.Даваа, Баянцогт сумын зохицуулах зөвлөлийн дарга У.Уранчимэг, Бүрэн сумын зохицуулах зөвлөлийн дарга А.Төгсжаргал, Жаргалант сумын зохицуулах зөвлөлийн дарга Т.Цолмонгэрэл, Дэлгэрхаан сумын зохицуулах зөвлөлийн дарга Ц. Нанзаддорж, Лүн сумын зохицуулах зөвлөлийн дарга н.Хоролгарав, Сүмбэр сумын зохицуулах зөвлөлийн дарга н.Цэдэнбал, Баянчандмань сумын зохицуулах зөвлөлийн дарга н.Батмөнх нарт ажлаа сайжруулан сумын зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, аймгийн зөвлөлд 2012 оны  01 дүгээр улиралд багтаан илтгэх, сумдын зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт арга хэмжээ тооцож ажилллахыг  01 тоот тогтоолоор үүрэг даалгавар өгсөн байна.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж