Бүх ард түмний наадам боксын төрлөөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Бүх ард түмний наадам боксын төрлөөр эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаар МБАТ-ий XIII их наадмыг 2012 оны I-VI сард дөрвөн үе шаттайгаар спортын 23 төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын дөрвөн төрлөөр улс орон даяар зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, 20.3-ыг үндэслэн МБАТ-ий XIII их наадмыг чөлөөт бөх, жүдо бөх, шатар, бокс, гимнастик, буудлага, хөнгөн атлетик, тэквондо, кикбокс, самбо бөх, мотоцикл, олс таталт, волейбол, хөлбөмбөг, байт харваа, ширээний теннис, цана, тэшүүр, дугуй, хүндийн өргөлт, софт теннис, бүжгийн спорт, сагсан бөмбөг болон пара жүдо, суугаа волейбол, пара хөнгөн атлетик, хонхт бөмбөг зэрэг спортын төрлөөр зохион байгуулж, спартакиадын хүрээнд нийтийн биеийн тамир, нийтлэг спортын төрлүүдээр орон даяар олон төрлийн арга хэмжээг “Хүн-хөдөлгөөн-хөгжил” уриатайгаар зохион байгуулах юм.

Уг наадмын салхийг хагалж, Монголын боксын шилдэг тамирчид нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 5-ны хооронд нийслэл хотноо Спортын төв ордонд өрсөлдөх гэж байна.

Ц.Баатар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж