Неоклассик балетыг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Неоклассик балетыг танилцуулна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу балетмейстер Н.Чинзоригийн бие даасан “Mirror” модерн бүжгийн тоглолт удахгүй болно. Тэрбээр сонгодог урлагийн шинэ үеийг гадаадад сургах төрийн бодлогын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр ОХУ-д суралцаж буй хоёр балетмейстерийн нэг юм. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд анхны бие даасан тоглолтын бэлтгэлдээ хэдийн оржээ. Түүний тоглолтын нэр “Mirror”. Неоклаасик бүжгийн гайхамшгийн үзэгчдэд харуулахаар Н.Чизориг бэлтгэж байна. Түүний тоглолт энэ сарын 30-нд УДБЭТ-т болох юм.

Тоглолтын нэгдүгээр хэсэг:

Хөгжмийн зохиолч: James Horner

Балетмейстер: Н. Чинзориг

“Хар дугтуй ба хайр дурлал”/Нэгдүгээр үзэгдэлт неоклассик балет/

Гоцлооч: Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул,Г.Батчимэг, Э.Эрдэнэжаргал

Хоёрдугаар хэсэг:

Nеоclassic, contemporary, classic бүжгийн төрлүүдээс бүрдсэн номерууд.

Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, О. Ганцоож, А.Өлзий-Орших, Ц. Хонгорзул, М. Од балетын бүжигчид.

 Сонирхуулахад Балетмейстер Н.Чинзориг нь А.Батдэлгэрийн “Гэсэр номун хан” балетын хар шувуу, П.И.Чайковскийн “Нойрссон гүнж”-ийн Жонон , Муур, “Хунт нуур” балетын Испани бүжиг, З.Хангал “Эрдэнэсийн охид” хос дуэт, Л.Минкус “Дон Кихот” тореадоруудын дүрд тоглож, өнгөрсөн 2010 онд ДБЭТ-ын тайзнаа тависан Ц.Нацагдоржийн “Тунгалаг Тамир”мюзиклийн бүжиг дэглээчээр ажилласан юм.  Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг  2009 онд балетмейстер мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлийн багш ньТөрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва юм. Түүний анхны бие даасан “Mirror” тоглолтын тасалбар нь 20,000 төгрөг юм. Тасалбарын УДБЭТ-ын кассаар худалдаалж байгааг дуулгая.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж