ВХ давхраа хийлгэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

ВХ давхраа хийлгэсэн үү?

Удахгүй хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж буй дуучин ВХ-ийн талаар сүүлийн үед нэгэн хачирхалтай мэдээлэл тараад байна. Залуу дуучин ВХ-ийг нүдэндээ давхраа хийлгэсэн гэх яриаг өөрөөс нь тодрууллаа.

-Тоглолтын бэлтгэлтэй завгүй явна уу?

-Тийм ээ, завгүй гүйгээд л байна. Тоглолтын бэлтгэл маш сайн байна.

-Нүдэндээ давхраа хийлгэсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарсан байна лээ. Та харсан уу?

-Хэхэ, харин тийм яриа гарсан байна лээ.
 
-Энэ мэдээлэл үнэн үү?

-Үгүй ээ, би тэгж давхраа хийлгээгүй ш дээ. Ажил ихтэй, ядрахаар нүдэнд давхраа гарчихдаг юм. Заримдаа нэг нүдэнд нь гарчихдаг. Манай ээж ч гэсэн давхраагүй байж байгаад давхраатай болсон гэсэн. Ер нь бол ажил ихтэй байгаа болохоор ядраад давхраа гарчихсан юм байлгүй дээ. Хүмүүс тэрийг л давхраа хийлгэсэн гэж харсан байх. Ёстой тийм юм байхгүй. 

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж