
-АН завсарлага авсныг нь хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Энэ бол Ардчилсан намын асуудал шүү дээ. Ардчилсан нам хуралдаа оролцох ёстой. Засгийн газрыг байгуулж өгөх ёстой. МАН-аас хамаарч байгаа юм байхгүй шүү дээ.
-АН завсарлага авсан юм чинь асуудал цааш хэлэлцэгдэх боломжгүй болж уу?
-Хуулиар завсарлага авчихсан юм чинь асуудлыг урагшлуулахад мэдээж хүндрэл үүсэх нь ойлгомжтой.
-АН-ыг л хүлээж байна гэсэн үг үү?
-Хүлээж байна. Яах вэ, ажил явах байлгүй дээ. Хэлэлцэж шийдвэрлэх асуудал их байна. Засгийн газрыг байгуулж, ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна шүү дээ. Монгол Улсад өнөөдөр Засгийн газар байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг нөхцөл байдалтай болчихлоо шүү дээ.
Б.МАНДАХ
Эх сурвалж: "Ардын эрх" сонин