
Эрхээ хасуулсан тамирчдын тоонд Бээжингийн олимпийн наадамд 5000 болон 10,000 метрийн гүйлтэд дэлхийн рекорд эвдэн, түрүүлж байсан Кенениса Бекелегээс гадна олимпийн багт багтсан зургаан тамирчин байгаа гэнэ. Түүнчлэн Бээжингийн олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Тирунеш Дибабагаас гадна түүний нөхөр, олимпийн хос мөнгөн медальт Силеши Сихине ч багтжээ.
Хамгийн харамсалтай нь, дээрх тамирчид бүгд Лондонгийн олимпод эх орноо төлөөлөх боломжгүй болж байна. Гэхдээ Этиопийн хөнгөн атлетикийн холбооноос хангалттай чадварлаг, нөөц тамирчид байгаа тул тэднээс сонгож, ирэх долоо хоногт багтаан шигшээ багт багтаах тухай мэдэгджээ.
Score Studio