Төв аймаг хоршооны хөгжлийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Төв аймаг хоршооны хөгжлийг дэмжинэ

Төв аймгийн Засаг дарга хэлтэс, агентлагуудтайгаа жил бүр бүтээгдэхүүн худалдаж авах үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг юм. Энэ дагуу үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа энэ сарын 15-нд  боллоо. Төв аймаг энэ жилийг “Нийгмийн салбарын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хоршооны хөгжлийг дэмжих жил”  болгон зарлаж, нэлээд олон бүтээлч ажлын төлөвлөгөө гарган, ажлын хэсэг байгуулан, ажиллаж байгаа юм. Мөн аймгийн ИТХ-ын 10-р хуралдаанаас аймгийн эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан байна. Аймгаас дэвшүүлсэн эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Засаг даргын хүрээнд ажилладаг хэлтэс, агентлагуудын үр дүнгийн гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүн гол үүрэгтэй байдаг юм. Тиймээс хэлтэс агентлагуудтай байгуулсан үр дүнгийн гэрээг хэрэгжүүлснээр 2012 оны хийхээр төлөвлөсөн зорилт хэрэгжих юм. Мөн энэ жил аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжилтийг дүгнэж дуусах жил, аймаг байгуулагдсаны 90 жилийн ой угтсан жил болохоор их онцлог ихтэй жил болж байгаа юм. УИХ, орон нутгийн сонгууль мөн энэ жил тохионо. Тиймээс энэ жилийн бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ их онцлогтой гэрээ болж байгаа юм.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж