Хүний наймааны шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Хүний наймааны шүүх хурал хойшлов

Нутаг нэгтнээ хууран мэхлэх замаар БНХАУ-д биеийг нь үнэлүүлсэн гэх Г.Батдэлгэр болон түүний хамсаатан болох таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч ирэх сарын 15 хүртэл хойшиллоо. Нэг шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хурлыг хойшлуулах болсон аж. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулж, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг нь байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа аж. Хэрэв тэдний гэм  буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж