УИХ-ын чуулганыг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганыг цуцаллаа

Сайд нарыг томилохтой холбоотойгоор УИХ-ын чуулганыг өнөөдөр үдээс хойш хуралдуулахаар болоод байсан ч цуцалжээ. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаан маргааш хуваарийн дагуу 10.00 цагт эхэлж, Байгаль орчны сайдаар Д.Цогтбаатарыг, Эрүүл мэндийн сайдад Н.Хүрэлбаатар нарыг томилох тухай асуудлыг авч хэлэлцэхээр болоод буй юм байна. Бусдынх нь тухайд тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа нарыг сайдаар томилох асуудлыг дэмжихгүй гэдэг шийдлийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг гаргаад буй. Тиймээс эдгээр УИХ-ын гишүүдийн оронд гаднаас сайд нарыг томилохоор саналаа ирүүлбэл, бодолцож үзэхээр болсон. Гэхдээ парламент олонхиор шийдвэрээ гаргадаг, байнгын хороодоор дээрх сайд нарыг томилох асуудлыг нэгэнтээ хэлэлцээд дэмжчихсэн тул чуулганаар мөн батлагдах магадлал өндөр байгаа юм. Харин Тэргүүн шадар сайдад нэр нь дэвшсэн У.Хүрэлсүхийн асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээгүй байгаа тул нэлээд асуудал үүсгэж мэдэх талтай.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж