Н.Ганбямбын “цэвэрлэгээ”

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Н.Ганбямбын “цэвэрлэгээ”

Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Ж.Энхбаярыг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн билээ. Хэдийгээр мань эр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжигдсэн боловч энэ хооронд Н.Ганбямба гишүүн багахан хэмжээний “шоу” дэглээд амжив. Байнгын хорооны гишүүд нэр дэвшигч дээр кнопоо дарж амжаагүй байхад мань хүн “Л.Болд сайд Батлан хамгаалах яамыг Ардчилсан намынхнаар дүүргэсэн шүү. Тэднийг бушуухан зайлуулаарай” гэж захив. Өөрөө сайд болоогүйдээ /уг нь ч намынхаа бүлгийн хуралдаан дээр бол өөрийгөө нэр дэвшүүлээд амжсан л даа, цаадуул нь л дэмжээгүй болохоос/ хорссон уу, эсвэл сайд болох гэж байгаад нь тал зассан уу.

Ер нь бол Ардчилсан нам Засгийн газраас гарах болсны дараа Ардын намынхны зүгээс “Тэр төрийн албан хаагч энэ тэр хамаагүй. Намаасаа түдгэлзсэн ч гэсэн цаагуураа элэг нь байж л байгаа” хэмээн Ардчилсан нам засаг барилцаж байх үед ажил, албан тушаалд очсон бүх хүнийг халах тухай ярьж эхлээд байгаа. ЗГХЭГ-ын дарга нь хүртэл халах хүмүүсийн жагсаалт гаргачихаад явж байгаа гэдэг яриа ч үнэн байж мэднэ. Улс төрийн бус албан тушаалтнууд руу хийх улс төржсөн довтолгоонд хамгийн түрүүнд агентлагийн дарга нар өртөж магадгүй.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж