У.Хүрэлсүхийн асуудалд завсарлага авна гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн асуудалд завсарлага авна гэв

МАН-ын Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Тэргүүн шадар сайдад ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн. Энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Одоогоор тус байнгын хороо хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ хуралдлаа гэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдаар томилох асуудал дээр завсарлага авах аж. Нөгөөтэйгүүр, тус бүлгээс энэхүү орон тоог бүрмөсөн байхгүй болгох саналаа Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр болоод байгаа билээ. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж