“Шарын гол”-ын шинэ нөөцийг баталгаажуулав

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“Шарын гол”-ын шинэ нөөцийг баталгаажуулав

“Шарын гол” ХК (SHG:MO)–ийн Монгол улсын хойд нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайн нөөцийг 146.3 сая тонн хэмээн тооцоолсныг Ашигт Малтмалын Газраас баталгаажуулжээ. Тухайн уурхайн нөөц нь Монгол улсын ашигт малтмалын нөөцийн тайлангийн стандартад бүрэн нийцсэн бөгөөд Монголын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэгдсэн болно. Шарын голын нүүрсний уурхайн өрөмдлөгийн ажлыг 2010 онд хийж дуусгасны дараа хайгуулын ажлыг JORC стандарын дагуу явуулснаар хагас битумтай тослог нүүрсний нөөцийг 374 сая тонн гэж үзсэн нь  өмнөх нөөцөөс хоёр дахин их тогтоогдсон байна.

Түүнчлэн “Шарын гол” ХК-ийн ТУЗ-д байсан ноён Ian Spence ажлаасаа чөлөөлөгдөж, оронд нь ноён Graham Chapman-г томилж буйг тус компанийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн байна. Ноён Graham Chapman нь Их Британи улсын иргэн бөгөөд Монголд нүүрсний төсөл хэрэгжүүлж буй Канадын компани болох Hulaan корпорацийн гүйцэтгэх захирлаар ажилладаг төдийгүй BHP Billiton компанид стратегийн орлогч захирал болон нүүрсний үйлдвэрлэлийн болоод бизнес хөгжлийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн ажээ.

Эх сурвалж: www.mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж