Британи хамгийн жижигхэн машин үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Британи хамгийн жижигхэн машин үйлдвэрлэнэ

Британий автомашин үйлдвэрлэгчид дэлхийн хамгийн жижиг оврын автомашинуудыг цувралаар үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Тэд 1960-аад оны үед үйлдвэрлэж байсан гурван дугуйтай “Peel” загварын автомашиныг дахин үйлдвэрлэхээр шийджээ. Дашрамд, уг машины тэвш нь өмнө нь “BMW” концерний үйлдвэрлэж байсан Баварын “Isetta” маркийн автомашинтай төстэй гэнэ.

Хэт авсаархан машинууд ердөө 59 кг-ийн жин татна. Автомашин үйлдвэрлэгчид жижиг оврын машинуудаа хоёр загвараар гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Эхнийх нь 50 шоо см багтаамжтай, хоёр тактын бензин хөдөлгүүртэй бөгөөд сонирхолтой нь уг хөдөлгүүр нь 3,35 морины хүч чадалтай байх гэнэ. Харин хоёр дахийг нь тус бүр нь нэг морины хүчин чадалтай хоёр цахилгаан хөдөлгүүрээр тоноглох юм. Бяцхан машинуудын дундаж хурд нь цагт 25 км байх бол дээд хурд нь 45 км/цагт хүрнэ.

Бензин хөдөлгүүрт Peel загварыг P50 болон Trident гэсэн хоёр хувилбараар гаргана. Эхний загвар нь 90 кг жинтэй байх аж. Ийм “хүнд” жинтэй автомашиныг шатахуун нь дууссан тохиолдолд зогсоолд тавихад тун хялбар.

Эдгээр машиныг үйлдвэрлэх компани хэдийнэ захиалгаа авч эхэлсэн гэнэ. Харин ердөө 50-хан ширхэг цуврал машин дамжлагаас гарна.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж