Үргүйдлийн шалтгаан юу вэ ?

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Үргүйдлийн шалтгаан юу вэ ?

"Таны төлөө бид" эмнэлэгийн эмч Мэндсайхан зөвлөж байна.

Үргүйдэлд хүргэдэг олон хүчин зүйлүүд бий. Үр хөндөлт бол үргүйдлийн гол хүчин зүйлийн нэг юм.
Үр хөндүүлж байх үед ямар нэгэн үрэвсэл байсан бол үр хөндсөний улмаас сэдэрч нөхөн үржихүйн эрхтэнүүдийг үрэвсүүлж цаашдаа үр дамжуулах суваг битүүрэн жирэмслэх боломжгүй байдалд хүргэж болдог.

Ер нь гэр бүл болсон хосууд жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг хэрэглээгүй нэг жилээс дээш хамт амьдрах хугацаанд үр тогтохгүй бол үргүйдэл гэж үздэг.

Үргүйдлийн нэг гол шалтгаан нь үр дамжуулах сувгийн битүүрэл гэж би дээр хэлсэн. Яагаад үр дамжуулах суваг битүүрэх нь үргүйдэлд хүргэдэг вэ гэвэл үр дамжуулах суваг өөрөө нөхөн үржихүйн процесст оролцохдоо өндгөвчнөөс гадагшилсан өндгөн эсийг барьж аваад эр бэлгийн эстэй үрийн хоолой дотроо нийлүүлж үр тогтооход гол үүрэг гүйцэтгэдэг.

Үр тогтолт явагдсан нөхцөлд эсвэл үр (эр бэлгийн эс болон өндөгөн эс нийлэх) умайн гуурсаар дамжин умайд орж ирэн хананд нь бэхлэгддэг.

Үр тогтолтыг  хэвийн үргэлжлүүлэх даавар өндгөвчнөөс ялгарч жирэмслэлтийн цаашдын явцыг зохицуулна. Гэтэл үр хөндөлт  өндгөвчний тэр үйл ажиллагааг таслан зогсоочихож байгаа хэрэг. Үүнтэй холбоотой өндгөвчинд хямрал үүсэж болдог. Үүнээс гадна үр хөндөлтийн үед үрэвслээс гадна багажаар гэмтэл үүссэнээс шалтгаалан үрийн хоолой гэмтэж болдог. Үр хөндөлтийн үед үрийн хоолой гэмтэхээс гадна өндгөвчний үйл ажиллагаа хямарснаас жирэмслэхгүй байх тохиолдол үүсэж болдог. Бас үрийн хоолой битүү биш мөртлөө өндгөвчнөөс өндгөн эс гадагшлахгүй байх тохиолдлын шалтгаан нь тархинаас ялгарч өндгөн эсийг өдөөдөг шар биеийн даавартай холбоотой байдаг.

Шар биеийн энэ дааврууд нь өндгөвчнөөс өндгөн эсийг гадагшлуулдаг. Мөн өндгөвчний эстрогени гэдэг дааврын нөлөөгөөр өндгөн эс томрон хөгжөөд яг тодорхой хэмжээнд хүрч мөн л дааврын зохицуулгаар өндгөн эс хагарч гардаг. Яг энэ үед эр бэлгийн эс орж ирснээр үрийн хоолойд  жирэмслэлт явагддаг. Гэтэл энэ өндгөн эс гадагшлахгүй дааврын зохицуулалт алдагдсан байж болдог. Энэ нь их олон шалтгаантай хэт ядрах, цаг агаарын өөрчлөлт, тархи толгойндоо гэмтэл авсан, цус багадалт, стресс, зэргээс болдог.

Биеийн юм алдагдаж ирэх нь үргүйдэлтэй холбоотой юу?

Сарын тэмдэг гэдэг бол тухайн эмэгтэй хүний биемабодийн  толь байдаг. Өндгөвч өндгөн эс гадагшлуулахын өмнө умайн хана цусаар дүүрч зузаардаг. Энэ нь умайд үр тогтолт явагдахгүй бол цусаар дүүрч зузаарсан умайн хана ховхорч биеээс гадагшилдаг. Үүнийг бид сарын тэмдэг гэж нэрлээд байгаа юм. Сарын тэмдэг яг хугацаандаа ирж байна уу үгүй юу, сар бүр өөрчлөгдөөд байдаг эсэх, нэг бол замбараагүй ойрхон ирэх эсвэл хэмжээ нь их ирэх, эсвэл зүгээр ирээд байдаг мөртлөө өндгөвчнөөс нь өндгөн эс гадагшлахгүй зэрэг олон хэлбэрүүд байдаг.

Жирэмслэхгүй байгаа тохиолдолд хамгийн түрүүнд өндгөвчний үйл ажиллагаа хэвийн эсэх,  төвөөс гаралтай дааврууд нь хэр зохицуулалттай гарч чадаж байгаа зэргийг эхний ээлжинд заавал тодруулах шаардлагатай. Ер нь шууд үрийн хоолойг битүүрсэн гэж бодох хэрэггүй.

Хоёр өөр эмнэлэгт үзүүлэхэд нэг нь намайг кистатай, нөгөө эмч нь киста байхгүй байна гэсэн?

Өндгөвчинд өндгөн эс үүсч байгаа мөртлөө хагарч чадалгүй хатингаршаад цаашдаа шимэгддэг. Нэг бол тэр нь хадгалагдаад том киста болоод байж болно. Эхо-д харуулахад өндгөвчинд чинь киста байнаа гэх юм бол сарын тэмдэг хэзээ ирсэнээ эмчдээ тодорхой хэлэх хэрэгтэй. Биеийн юм ирэхийн өмнөхөн буюу өндгөн эс гадагшлах хугацаа өнгөрснөөс хойш том киста хадгалагдаад байвал түүнийг яг ямар төрлийн киста байна гэдгийг л тодорхойлох хэрэгтэй болдог. Хэрвээ өндгөвчний үйл ажиллагаанаас үүссэн киста байна гэж таамаглаж байгаа бол жирэмснээс хамгаалах эм уулгаад дахиад хянаж үздэг. Энэ үед өнөөх киста чинь алга болсон байдаг. Тэгэхээр энэ шалтгааны үед дааврын ямар эм өгвөл энэ өндгөвчний үйл ажиллагааны хямрал засагдах вэ гэдэг дээр шат дараалсан эмчилгээ хийгдэх шаардлагатай болдог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж