Бэлтгэсэн ноосныхоо тал хувийг үйлдвэрлэлд ашигладаг ажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Бэлтгэсэн ноосныхоо тал хувийг үйлдвэрлэлд ашигладаг ажээ

Улсын хэмжээнд 22-23 мянган тонн ноосыг жил тутам бэлтгэдэг ч эсгийний үйлдвэрүүдэд 5-6 мянган тонныг нь л хэрэглэдэг байна. Одоогийн байдлаар 60 гаруй жижиг үйлдвэр эсгий үйлдвэрлэдэг бөгөөд тэдгээр нь улсын хэмжээний 420 мянган айл өрхийг гэрийн бүрээсээр хангах боломжтой байдаг ажээ. Харин хивсний “Эрдэнэт хивс”,” Улаанбаатар хивс” үйлдвэрүүд жилд дөрөв орчим мянган тонн ноосыг түүхий эд болгон ашигладаг ажээ. Жилд бэлтгэсн ноосныхоо ердөө л 10 орчим мянган тонныг нь дотооддоо хэрэглэж, үлдсэнийг нь хятад руу гаргадаг байна. Харин өнгөрсөн онд хятадууд ноос бага авснаас 8-9 тонн ноос малчдын гар дээр хаягдан үлдсэн тухай Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Г.Ёндонсамбуу харамсан өгүүлсэн юм. Манай улсын ноосны салбар сүүлийн жилүүдэд уналтад орсон нь  дэлхий нийтийн хэмжээнд натурал бүтээгдэхүүнийг үэн хямд синтеитик орлох болсонтой холбоотой гэж гадаадын судлаач эрдэмтэд дүгнэж байна. Дэлхий нийтийн хэмжээнд байгалийн гаралтай натурал бүтээгдэхүүний талаар мэдлэг хомс байгаа бөгөөд Европын улс орны хүүхэд залуус ноосыг хониноос авдаг гэдгийг ч мэддэггүй гэнэ. Синтетикийг үйлдвэрлэхэд их хэмжээний нефть шаардлагатай байдаг ажээ. Тиймээс нефтийн үйлдвэрлэл нь байгальд хортойн дээр шавхагддаг нөөц бол хонины ноос нь нөхөн сэргээгддэг баялаг гэдгийг сурталчилж гэмээн ноосны хэрэгцээ нэмэгдэнэ гэж эрдэмтдийн судалгаанд дурджээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж