
Өнөөдөр болсон Дархан-Уул аймаг болон сумын ИТХ-ын төлөөлөгчдийн өргөтгөсөн зөвлөгөөний үеэр тэдэнд зориулан “Капитал” банкинд 2037 002 471 дэмжлэг, хандивын данс нээлээ. Эл хандивын ажлын салхийг хагалж, аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчин өөрийн нэг өдрийн цалингаа хандивлалаа. Түүнчлэн, цаашид аймгийн зүгээс энэ асуудалд анхаарах болно гэдгээ мэдэгдэв. Арлын Японд цунами болоход нь ард иргэдэд монголчууд тусалж байсан. Харин тэгвэл нэг хотын маань иргэд хүндхэн байдалд ороод байгаа учраас туслах шаардлага их байгаа шүү гэдгийг олон нийт хэлж байна.
У.Ундрам
Эх сурвалж: darkhan.org