
Баасан гаригийн үдээс өмнө эхэлсэн чуулганы хуралдаан оройн 19 цаг хүртэл үргэлжилж, өргөдлөө өгсөн сайд нарыг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн “Яагаад засгаас гарах болов, яах гэж анхнаасаа орсон юм” хэмээн ээлж дараалан байцаасан билээ. Эцэст нь З.Энхболд гишүүний санаачилгаар зургаан сайдын өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд хийсэн ажлын тайланг сонссоны дараа сайд тус бүр дээр нэг бүрчлэн санал хураалт явуулж, санал хураалт явуулж, чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ. Сонирхолтой нь энэ өдөр Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн төрсөн өдөр байсан байна. Засгийнхаа ажлыг хүлээлгэж өгчихөөд хөл хөнгөрөн гарч одсон сайд нар намын даргынхаа төрсөн өдөрт очсон биз. Н.Алтанхуяг дарга Ардчилсан намыг “МАНАН”-гаас гаргадаг аргагүй “сайн” өдөр төржээ.