“Галзуурсан” жолооч 9 хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“Галзуурсан” жолооч 9 хүний аминд хүрчээ

Энэтхэг улсын Пүни хотод ихэд бухимдсан автобусны жолооч замын түгжрэлд зогсож байсан машин дээгүүр дайран гарч, нийт есөн хүний аминд хүрч, 27 хүнийг гэмтээжээ.

30 настай жолооч Сантуш Марути Мани гэгч этгээд өглөөний замын хөдөлгөөний оргил ачааллын цагт “зэрлэг” авирлан тааралдсанаа мөргөн явсаар ойролцоогоор 30-аад минутын дараа цагдаа нарт баригджээ. Тэрээр 40 автомашиныг дайрч, хохирол учруулсан байна. Одоогоор цагдаа нар түүнээс байцаалт авч хэлээд байгаа аж.

Сантуш Мани нь хот тээврийн автобусны компанид ажилладаг бөгөөд лхагва гаригийн өглөө автобус бааз дээрээсээ хоосон автобустай гарсан хэмээн цагдаа нар мэдэгджээ.

Үйл явдлыг харсан гэрчийн хэлснээр тэрээр түгжрээд байсан машинуудыг дайрч, эсрэг урсгалд орон маш хуртай давхиж эхэлсэн бөгөөд замаар гарч байсан явган зорчигчдийг дайрч, автомашинуудыг мөргөн явсан гэнэ. Цагдаа нар энэхүү “галзуу” жолоочийг зогсоохын тулд гал нээсэн байна.

“Бид түүнийг яагаад ийм авир гаргах болсон шалтгааныг олоогүй байгаа. Тэр үнэхээр галзуурсан байсан. Одоогоор шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна” хэмээн Пүний цагдаагийн газрын ахлагч Мийран Борванкар хэлсэн байна. Мөн “Ард иргэд сандралдан замын дагуу байсан хүүхдүүдийг яаравчлан холдуулж байсан. Жолооч маш аюултай, яг л галзуу хүн шиг байсан. Түүний учруулсан хохирлын хэмжээ хараахан нарийн тодорхой болоогүй ч их хэмжээний хохирлын дүн гарах нь дамжиггүй” гэжээ.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж