Та “ золиослогч” мөн үү?

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Та “ золиослогч” мөн үү?

Дараах асуултанд хариулснаараа та өөрийгөө хайр дурлалд өөрийгөө золиослогч  мөн эсэхийг олж мэдэх болно. Асуултанд хариулахдаа та одоо болон урьд өмнө эрчүүдтэй тогтоож байсан дотно харилцааныхаа тухай, эсвэл ер нь эрчүүдтэй хэрхэн харьцдаг тухайгаа бодож байгаад хариулаарай.
Тухайн үйл явдал танд хэр олон удаа тохиолдож байснаар дүгнэлт өгөөрэй.

Маш олон удаа 0 оноо
Байнга 4 оноо
Заримдаа 8 оноо
Маш ховор, хэзээ ч үгүй 10 оноо

Та хэдий чинээ үнэн зөв хариулна, төдий чинээ өөрийгөө таньж чадах юм.
“Золиос”-ын 10 шинж чанар
1. Нөхрийгөө юм уу найз залуугаа уурлуулж гомдоохгүйг та маш их хичээдэг.
2. Нөхөр чинь таныг хүндлэхгүй байгааг мэдэрч байдаг.
3. Найз нөхөд, хамтран ажиллагсадынхаа дэргэд та нөхрийнхөө дэргэд байгаагаас илүү эрч хүчтэй идэвх зүтгэлтэй болдог.
4. Нөхөртэйгөө эвгүй харьцсан үедээ та маш таагүй байдалд ордог.
5. Та нөхрөөсөө өөрт чинь хэрэгтэй байгаа зүйлсийн тухай асууж, гуйж чаддаггүй бөгөөд зарим үед өөрийгөө хэт шуналтай юм болов уу? гэж боддог.
6. Нөхөр чинь тантай эелдэг бус харьцдаг.
7. Та түүнийг хайрладаг шиг нөхөр чинь таныг хайрлахгүй байхад ч түүнийг өөрчлөгдөнө гэдэгт цөхрөлтгүй итгэж зангаа хувиргаагүй.
8. Нөхөртэйгөө адил эрх чөлөөтэй байж хайр сэтгэлийг түүнээс хүртэх эрхтэй хүн гэдгээ нөхөртөө итгүүлэхийн тулд  түүнтэй тулж ажиллах хэрэгтэй гэж боддог.
9. Та нөхрийнхөө өмнөөс, түүний хийсэн буруу зүйлсийн талаар бусдаас болон өөрөөсөө уучлалт гуйж байдаг.
10. Та алдсан алдаагаа давтдаггүй ч  нөхрийнхөө алдааг уучилж, байнга эвлэрдэг.
Одоо нийт оноогоо гаргая.

80-100 оноо:
Баяр хүргэе. Та эр хүнийг хайрыг хүртэхийн тулд өөрийгөө золиосолж гаргуунд нь гаргадаггүй бүсгүй юм байна. Одоо байгаа байдлаа улам сайжруулахын тулд хамгийн бага оноо авсан хэсгүүдэд анхаарлаа хандуулаарай.

60-79 оноо:
Та арай ч “Дурлалын золиос” болоогүй. Харин та нөхрөөсөө хэрэгтэй зүйлсээ гуйхад чинь юу саад болж байгааг олж мэдэх хэрэгтэй. Өөрийгөө хайрлахад  суралцаж, дандаа буулт хийдгээ больсон нь дээр.

40-59 оноо:
Анхаар. Таны хүлээн зөвшөөрөх эсэх чинь огт хамаагүй, та эр хүнтэй отхон ч харьцаж чаддаггүй юм байна. Эр хүн таныг доромжлоход та хүлцэнгүйгээр тэвчдэг бөгөөд өөрийнхөө төлөө юу ч хийдэггүй юм байна. Эр хүнтэй хамт байхад төрдөг тэр сайхан мэдрэмжийг та аль хэдийн мартжээ. Та юун дээр алдаж буйгаа анхааран , засаж залруулахыг хичээж, эр хүнд өгдөг хайрынхаа өчүүхэн хэсгийг ч болов өөртөө зориулаад үз.

0-39 оноо:
Аймшигтай байдал. Та хайр дурлалдаа өөрийгөө золиослож орхижээ. Нөхөр чинь танд ямар ч хайр халамж үзүүлдэггүй бөгөөд та ч өөрийгөө хүндлэх гэж юу байдгийг таг мартсан. Та өөрөө өөрийгөө хайрлаж чадахгүй байхад хэн нэгэн нь өөрийг чинь  хайрлана гэдэг худлаа шүү. Иймд одоо байгаа байдлаа өөрчлөх цаг болжээ. Жинхэнэ эмэгтэй хүн болохын тулд өөрийгөө өөрчилж, урьд нь хэн байснаа сана.Та өөрөө энэ байдлаасаа гарч чадахгүй бол мөн мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах  хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж