
Улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд улсын начин Ж.Гансүх, А.Батмөнх, аймгийн хурц арслан Ч.Батчулуун, аймгийн арслан Ж.Мөнгөн, Н.Батсуурь нарын тэргүүтэй 40 бөх зодоглосноос Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “New happy” компани, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ч.Батчулуун түрүүлж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “Харганат цамхаг” компани, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын залуу начин А.Батмөнх үзүүрлэн, Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат Ж.Мөнгөн шөвгөрөв. Шөвгийн тавд Увс аймгийн Ховд сумын харьяат, аймгийн арслан Н.Батсуурь, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат аймгийн арслан Ш.Шинэбаяр нар үлдэв.
Т.Маша