Ванесса: Би зун гэрлэж, өвөл саллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Ванесса: Би зун гэрлэж, өвөл саллаа

Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг Жонни Депп эхнэр Ванесса Парадисаас салах гэж буй тухай шуугиж байгаа билээ. Хос хоёрын хэн ч гэрлэлтээ цуцлуулсан тухай албан ёсоор мэдэгдээгүй боловч Ванесса саяхан Парис хотод болсон Шанелийн загварын шоуны үеэр учир битүүлэг зүйл хэлсэн гэнэ. Тэрбээр “Энэ бүх цуу яриаг зогсоох цаг болж. Би зун гэрлэж байсан бол өвөл салж байна” гэжээ. Тэрбээр өмнө нь нөхрийнхөө нэрийг дурьдаагүй ч гэрлэлтэд итгэхээ больж, нөхөртөө урам хугарсан гэж ярьж байсан юм. Жонни Депп, Ванесса нар 14 жил ханилсан бөгөөд 12 настай Лили Роз, есөн настай Жэк хэмээх хоёр хүүхэдтэй. Жүжигчин Жонни Депп саяхан болсон “Алтан бөмбөрцөг” кино наадамд ганцаараа очсон аж. Жонни Депп, Ванесса нар өөр өөрсдийн замыг хөөх эсвэл насан туршдаа хамтдаа амьдрах эсэхээ тунгаахаар тусдаа амьдарч байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж