Эрчүүд яагаад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрддөггүй вэ? | News.MN

Эрчүүд яагаад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрддөггүй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Эрчүүд яагаад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрддөггүй вэ?

Нэг жишээ: Та хайртай залуугийнхаа хамт нэгэн үдэшлэгт орохоор явж байна. Гэхдээ үдэшлэгт хагас цагийн өмнө оччихсон байх ёстой ч  үдэшлэг болох газрыг хоёулаа сайн мэдэхгүй. Гэтэл тэр хоёр  замаа мэдэхгүйн улмаас төөрчээ. Бүсгүй “Хонгор минь, хоёулаа хэн нэгнээс замаа асуувал яасан юм бэ?”гэж түүнээс асуухад залуу чинь их л бухимдан,  “Чи наад хэрэггүй хөл гараа тайрч хая” гэж хэлсэн мэтээр бүсгүй рүү  ширүүн гэгч нь харж, доорх хариултуудын аль нэгийг хэлж магадгүй:
-Хаашаа явж байгаа би сайн мэдэж байна, чи битгий үглээд бай”
-“Чи жолоо барьж байгаа юм уу, би барьж байгаа юм уу, намайг арай өөртэйгөө адилхан гэж бодоод байгаа юм биш биз дээ”
-Тэр газар энүүхэнд байгаа гэдгийг би мэдэж байна, жаахан чимээгүй байгаад өгвөл би дорхноо олчихно”
-За, за больё, ерөөсөө л гэртээ харья”
-Юу гэнээ? Чи намайг тэр газрыг олчихож дөнгөнө гэдэгт итгэхгүй байгаа юм уу?

Бусдаас зам асуухыг хүсээгүй  учраас тэд төөрч будилж явсаар  аз болж  үдэшлэг болох газрыг санамсаргүйгээр олж, хоцорсон ч гэлээ үдэшлэгт оролцож болох юм. Эсвэл бүр эсрэгээр залуу  гэртээ харьж, төөрч будилсандаа бүхэл оройжингоо бухимдан цухалдах болно. Энэ үед бүсгүй түүнийг хараад “Үгүй тэр яагаад төөрчихөөд бусдаас замаа асууж болдоггүй юм бэ? Буруу замаар явснаа яагаад хүлээн зөвшөөрч болдоггүй юм бэ? Би лав төөрөх юм бол эргэлзэх юмгүй бусдаас замаа асууна” гэж гайхаж бодно.
Өөр нэг жишээ:
Залуу хагас сайны орой бүсгүйтэйгээ хамт ресторанд хооллохоор тохирсон байжээ. Орой 6 цагийн үеэр тэр бүсгүй рүү  утасдаж “Энэтхэг ресторанд ширээ захиалчихсан шүү. Чамд таалагдаж байна уу?” хэмээхэд нь тэр  “Сайхан сонсогдож банйа. Гэхдээ хонгор минь би өчигдөр захиралтайгаа өдрийн хоолоо энэтхэг ресторанд идсэн болохоор арай  өөр юм идмээр байна” гэхэд залуу хэсэг чимээгүй байснаа “Би тэрнийг чинь мэдээгүй юм байна. Чи тэгж л голж шилээд байгаа юм бол өөрөө нэг газар сонго л доо” хэмээнэ. Харин бүсгүй “БИ голж шилээгүй ээ, зүгээр л энэтхэг хоол идмээргүй байна. Чи юундаа уурлаад байгаа юм бэ?” хэмээхэд залуу “Би уурлаагүй байна. Заримдаа чи учир нь олдохгүй хачин ааш гаргах юм” хэмээн дуугаа өндөрсгөнө.
“Юу нь учир нь олдохгүй гэж? Энд чинь сүйд болоод байх юм юу байна аа. Би зүгээр л өөр ресторанд орьё гэсэн болохоос чамайг дандаа онцгүй газар орьё гэж хэлээгүй биз дээ?” гэж бүсгүйг  хэлэхэд залуу “Сүйдтэй юм биш гэнээ? Тэрнээс чинь л болж бид нар хэрэлдэж байгаа юм биш үү? хэмээн бухимдахад бүсгүй  дотроо “ Үүнд чинь сүйд болж уурлах хэрэг юу байна аа? Заавал энэтхэг ресторанд орох гэсэндээ ингэж зөрж байгаа юм байх даа? Өөр ресторан руу явах тийм төвөгтэй гэж үү?” гэж гайхан бодно.
Танд дээрх явдлууд ямар нэг хэмжээгээр танил санагдаж байна уу? Магадгүй та доорх зүйлсийг мэддэг байх л даа, гэхдээ би танд давтан хэлмээр байна.
-Эрчүүд буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөх дургүй
-Өөрсдийг нь буруу зүйл хийж байгааг хэн нэгэн хэлэхэд бас дургүй
-Тэд “Би буруу зүйл хийчихэв үү? гэж бодохыг ч хүсдэггүй
-Эрчүүд өөрсдийнхөөө алдааг олж харж амжаагүй байхад нь эмэтгтэй хүн түүнд буруу зүйл хийж байгааг нь хэлэхэд бас дургүй.

Эр хүнийг юунд ч буруутгаагүй байхад тэр өөрийгөө “Угаасаа буруу бүтэлгүй хүн” мэт төсөөлж боддог байна.
Эрчүүд  зөвлөгөө, санал болгож буй зүйлийг буруугаар ойлгон,  муухай аашилж уурлан дургүйцдэг.

Эмэгтэй хүн нөхөртөө хийж байгаа зүйлийг нь арай өөрөөр хийвэл хялбар байх болов уу? гэсэндээ түүнд өөрийнхөө саналыг хэлэх, эсвэл өөрт нь хэрэг болж байгаа, таалагдаж байгаа зүйлийнхээ тухай түүнээс хүсэхэд нөхөр нь эмэгтэйн тэрхүү саналыг огт өөрөөр буюу “Чи дандаа л бүтэхгүй, буруу зүйл хийж байх юм. Чи ерөөсөө л бүтэлгүй амьтан юм” гэж хэлж байгаа мэтээр хүлээн авдаг байна.

Эмэгтэй хүний хэлснийг эр хүн юу гэж хүлээж авдаг вэ?
Бидний хэлдэг зүйлс
Эрчүүдийн сонсдог зүйл
Хайрт минь, хүмүүсээс замаа асуусан нь дээр биш үү?
Тэнэг минь, чи төөрчихлөө, чамд ер нь итгэж болхогүй юм байна.
Би энэтхэг хоол идмээргүй байна.
Чи онцгүй газар сонгожээ. Надад таалагдахгүй байна.
Би чамтай цагийг илүү романтик байдлаар өнгөрөөмөөр байна.
Чи муу залуу байна. Чамтай байхад надад сайхан биш байна. Чи намайг ердөө ч ойлгодоггүй.
Даргатай яриад үз л дээ, хугацааг чинь сунгаж магадгүй.
Чи ёстой бүтэл муутай амьтан. Яахаараа цагийг цагт хийж чаддаггүй байна аа.
Ингээд хийвэл амар юм биш үү?
Чи буруу хийгээд байна. Юу ч хийж чадахгүй юм.
/орондоо/ Хайрт минь арай болоогүй шүү. Жаахан байзнаарай.
Чи ч муу эр юм даа. Юу хийж байгаагаа ч мэддэггүй юм байна.
Хайртай хүндээ бодож байгаа зүйлээ хэлсний  төлөө түүнд муухай ааш гарган уурлах нь  гомдоохоор зүйл биш гэж үү?. Чухам үүнээс болж эмэгтэйчүүд эрчүүдтэй болгоомжтой харьцаж, тэдний хариу үйлдлээс ямагт эмээн болгоомжилж байдаг байна.

Эрчүүд яагаад хийж буй зүйлээ ямагт зөв байх ёстой гэж боддог вэ?
Эцэг эхчүүд жаал хөвгүүнийг сул дорой байдлаа бусдад харуулж болохгүй, эр хүн шиг зоригтой шийдэмгий байж сур, бусдыг манлайлагч бай гэж сургадаг. Бяцхан хөвгүүдэд эцэг эх нь “Хийж буй зүйл чинь хүмүүст харагдаж байгаа хөдөлгөөн, үйлдэл чинь та нарын хэн болохыг илтгэнэ хэмээн сургадаг бөгөөд тэд бага насандаа:
“Хүү минь сайн байна. Чиний шидсэн бөмбөг үнэхээр хол явж байна шүү”
“Аавыгаа томилолтоор явах хооронд гэрийнхээ ганц эр хүн болж үлдэх нь байна шүү. Ээждээ сайн тусалж байгаарай”
“Хөөх, чи энэ навчнуудыг бүгдийг нь хамчихаа юу? Сайн байна, миний хүү” байнга сонсож байдаг билээ.
Ийм л учраас хөвгүүд балчир наснаасаа “Би жинхэнэ эр хүн болохын тулд бүгдийг зөв хийж сурах ёстой” гэдэг ойлголтыг авдаг ажээ. Тэд өсөж томрох тусам дээрх ойлголт нь улам батжиж, өөрийгөө хүндлэх, үнэлэх үзэл нь давамгайлж байдаг.

Өөрийгөө хүндлэх үзлээ эрчүүд давуу чанараараа баталгаажуулдаг.
Эмэгтэйчүүд, эрчүүдэд ямар нэг зүйлийг хэрхэн төгс хийх талаарх /ялангуяа түүний хийж буй зүйлийг/ санал бодлоо хэлэхэд эрчүүд биеэ өмөөрөн, өөрсдийгөө хамгаалдаг бөгөөд тухайн эмэгтэй өөрийг нь “Чи наадхаа буруу хийсэн байна. Чи ч олиггүй эр юм” гэж зэмлэж байгаа мэт санагддаг байна. Учир нь эрчүүд эмэгтэйн хэлж буй үгийг тэр чигт нь хүлээж авдаггүй бөгөөд харин багаас нь тогтсон “Би бүхнийг зөв хийж чадна” гэдэг ойлголт рефлексийн улмаас өөрийн эрхгүй биеэ өмөөрөн хамгаалдаг ажээ. Гэтэл эмэгтэй хүн хайртай залуудаа өөрийнхөө санаа бодлыг хэлэх нь зүйн хэрэг бөгөөд өөрийнх нь саналыг дуртайяа хүлээн авна гэж бодсондоо хэлдэг. Энэ бүхнээс шалтгаалж эрэгтэй, эмэгтэй хүсүүийн дунд үл ойлголцох байдал үүсдэг байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

b 2010-05-03 87.222.177.72

svvliin ved nohoroo harahaar yyr hvreed eldev myygaar heldeg bolchihloo odoo yah u bi

Avatar

S-d 2010-05-03 221.144.233.204

S nereer bichsen hund helehed mongol erchudig ingej haraah hereggui shuu Chi uuruu oligtoi huhen bish bolohor halhin saihn er chamtai taaragui bgui yu Oliggui huhentei oliggui l er taarna sh dee Heheheh

Avatar

emma 2010-05-03 202.55.191.22

utgaguiyiin yagaad ted nariin ene teneg zang tevchij suuh ystoi ym be er em adilhan l hun shdee bi bol buruu bval buruu zuv bval zuv bodsnoo l heldeg ted nar teneg bol tenegee buruu ym hiisen bol teriigee medeh l heregtei shdee zalhmaariin teneg erchuud

Avatar

Эхнэрүүдэд: 2010-05-03 202.170.93.10

манай эхнэр дөнгөж суусныхаа дараа үгийнхээ завсар санаандгүй шахуу тэнэг юмуу тэнэгтээд байгаач мангар байхаа гэх мэт үг хэлчдэг байсныг нь эрс эсэргүүцэж уурласаар байгаад болиулсандаа Тоглоом шоглоомоор наргиан болгож хэлсэн ч байсан хамаагүй эмэгтэйчүүдийн хэлсэн тэнэг юмуу тэнэгтээд байгаач мангар байхаа зэрэг бараг сул үг шахуу үгнүүд эрчүүдэд маш хүндээр тусдаг юм шүү Учир нь ажил дээр нь ямар ч хамтрагч нь бусад эрчүүд нь нөхөрт чинь тэгж хэлдэггүй юм

Avatar

tsatska 2010-05-03 202.131.244.131

Erchuud Angaragaas Emegteichuud Sugaraas gedeg baikhaa ter nomiig unshikh kheregtei ene bichsen zuiluud ter nomon deerkhi zuiluud bn ta bugdiin asuugaad bg yagaad yaj yaval gedgiin chini khariu bugd bg

Avatar

s 2010-05-03 202.70.33.211

yadargaatai malnuudig buruu yum hiisench tevcheed suuj bh heregtei yum bhda yadargaatain mgl erchud arhichin huuhemseg tolgoi muutai deerees n bas ene aashig n tevchih hereguu lai lai

Avatar

Amaraa 2010-05-03 71.202.206.158

Yag iimerhuu zuiluud deer emegtei hunii uhaan shaardagddag yum shuu de Zovlohod yamarvaa neg yumiig ooriig ni shuumjilj baigaa bish ooriig ni sain oilgoj baigaa yamarch baisan oilgoj baina gedgee medruuleh ni chuhal shuu

Avatar

манай авгай 2010-05-03 119.40.100.26

өө манай хүн бол илжиг шиг зөрүүд гэж байгаа Хүний үг авна гэж байхгүйХарамсалтай нь дандаа л буруу шийд гаргана Ямар сайндаа хамаатны нь хүн мөнгө аваад алга болчихоор нь очиж нэхнэ гэхээр тэнэг юм шиг за яахав би төлчихье гэдэг байгаа Иймэрхүү л маркын хүн дээ Гэрийнхээ хуучин юмыг хүнд өгчихнө Заримдаа хэрэг болоод түүнийг нь авч сэлбэг болгох гэхээр уурлана Эвдэрчихсэн гээ биз дээ мэдэхгүй энэ тэр гэнэ Харин тэнд байгаа гэвэл болоо шүү дээ Эвдэрсэн юмнаас хэрэгтэйг нь авч нөгөө юмыг сэлбэж болно шүү дээ Ямар юм болгоныг шинээр аваад байдаг баян биш За даа тэгээд мэдэхгүй юм даа

Avatar

Зочин 2010-05-03 202.70.36.99

Яг ийм зүйлээс болж бид 2 муудалцдаг өөрийг нь бодож хэлснийхээ төлөө би буруутан өөдгүй эхнэр болон хувирдаг тэгээд тайлбарлаад тайлбарлаад хамгийн сүүлд уйлан байж ойлгуулсан болоод өнгөрдөг дөө

Avatar

Зочин 2010-05-03 202.131.225.20

Tegeed yaaj haritsah ve Ene ih hetsuu yum bnaa Duugai yavsaar bgaad l tooroh uu er ni buruu zuil hiihed ni harsaar bgaad buruu yavuulchih umuu

Avatar

Зочин 2010-05-03 202.131.235.130

nuhur bid 2t bain bain tohiolddog zuil bna

Avatar

Зочин 2010-05-03 182.160.24.246

bi er hun l dee anh naiz ohintoigoo taniltssanii daraahan derhi zuiluud minii amidrald ihenh ni bsan harin odoo bi uuriiguu jaahan uurchlugdsun bolov uu gej boddog shu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж