Эрчүүд яагаад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрддөггүй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Эрчүүд яагаад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрддөггүй вэ?

Нэг жишээ: Та хайртай залуугийнхаа хамт нэгэн үдэшлэгт орохоор явж байна. Гэхдээ үдэшлэгт хагас цагийн өмнө оччихсон байх ёстой ч  үдэшлэг болох газрыг хоёулаа сайн мэдэхгүй. Гэтэл тэр хоёр  замаа мэдэхгүйн улмаас төөрчээ. Бүсгүй “Хонгор минь, хоёулаа хэн нэгнээс замаа асуувал яасан юм бэ?”гэж түүнээс асуухад залуу чинь их л бухимдан,  “Чи наад хэрэггүй хөл гараа тайрч хая” гэж хэлсэн мэтээр бүсгүй рүү  ширүүн гэгч нь харж, доорх хариултуудын аль нэгийг хэлж магадгүй:
-Хаашаа явж байгаа би сайн мэдэж байна, чи битгий үглээд бай”
-“Чи жолоо барьж байгаа юм уу, би барьж байгаа юм уу, намайг арай өөртэйгөө адилхан гэж бодоод байгаа юм биш биз дээ”
-Тэр газар энүүхэнд байгаа гэдгийг би мэдэж байна, жаахан чимээгүй байгаад өгвөл би дорхноо олчихно”
-За, за больё, ерөөсөө л гэртээ харья”
-Юу гэнээ? Чи намайг тэр газрыг олчихож дөнгөнө гэдэгт итгэхгүй байгаа юм уу?

Бусдаас зам асуухыг хүсээгүй  учраас тэд төөрч будилж явсаар  аз болж  үдэшлэг болох газрыг санамсаргүйгээр олж, хоцорсон ч гэлээ үдэшлэгт оролцож болох юм. Эсвэл бүр эсрэгээр залуу  гэртээ харьж, төөрч будилсандаа бүхэл оройжингоо бухимдан цухалдах болно. Энэ үед бүсгүй түүнийг хараад “Үгүй тэр яагаад төөрчихөөд бусдаас замаа асууж болдоггүй юм бэ? Буруу замаар явснаа яагаад хүлээн зөвшөөрч болдоггүй юм бэ? Би лав төөрөх юм бол эргэлзэх юмгүй бусдаас замаа асууна” гэж гайхаж бодно.
Өөр нэг жишээ:
Залуу хагас сайны орой бүсгүйтэйгээ хамт ресторанд хооллохоор тохирсон байжээ. Орой 6 цагийн үеэр тэр бүсгүй рүү  утасдаж “Энэтхэг ресторанд ширээ захиалчихсан шүү. Чамд таалагдаж байна уу?” хэмээхэд нь тэр  “Сайхан сонсогдож банйа. Гэхдээ хонгор минь би өчигдөр захиралтайгаа өдрийн хоолоо энэтхэг ресторанд идсэн болохоор арай  өөр юм идмээр байна” гэхэд залуу хэсэг чимээгүй байснаа “Би тэрнийг чинь мэдээгүй юм байна. Чи тэгж л голж шилээд байгаа юм бол өөрөө нэг газар сонго л доо” хэмээнэ. Харин бүсгүй “БИ голж шилээгүй ээ, зүгээр л энэтхэг хоол идмээргүй байна. Чи юундаа уурлаад байгаа юм бэ?” хэмээхэд залуу “Би уурлаагүй байна. Заримдаа чи учир нь олдохгүй хачин ааш гаргах юм” хэмээн дуугаа өндөрсгөнө.
“Юу нь учир нь олдохгүй гэж? Энд чинь сүйд болоод байх юм юу байна аа. Би зүгээр л өөр ресторанд орьё гэсэн болохоос чамайг дандаа онцгүй газар орьё гэж хэлээгүй биз дээ?” гэж бүсгүйг  хэлэхэд залуу “Сүйдтэй юм биш гэнээ? Тэрнээс чинь л болж бид нар хэрэлдэж байгаа юм биш үү? хэмээн бухимдахад бүсгүй  дотроо “ Үүнд чинь сүйд болж уурлах хэрэг юу байна аа? Заавал энэтхэг ресторанд орох гэсэндээ ингэж зөрж байгаа юм байх даа? Өөр ресторан руу явах тийм төвөгтэй гэж үү?” гэж гайхан бодно.
Танд дээрх явдлууд ямар нэг хэмжээгээр танил санагдаж байна уу? Магадгүй та доорх зүйлсийг мэддэг байх л даа, гэхдээ би танд давтан хэлмээр байна.
-Эрчүүд буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөх дургүй
-Өөрсдийг нь буруу зүйл хийж байгааг хэн нэгэн хэлэхэд бас дургүй
-Тэд “Би буруу зүйл хийчихэв үү? гэж бодохыг ч хүсдэггүй
-Эрчүүд өөрсдийнхөөө алдааг олж харж амжаагүй байхад нь эмэтгтэй хүн түүнд буруу зүйл хийж байгааг нь хэлэхэд бас дургүй.

Эр хүнийг юунд ч буруутгаагүй байхад тэр өөрийгөө “Угаасаа буруу бүтэлгүй хүн” мэт төсөөлж боддог байна.
Эрчүүд  зөвлөгөө, санал болгож буй зүйлийг буруугаар ойлгон,  муухай аашилж уурлан дургүйцдэг.

Эмэгтэй хүн нөхөртөө хийж байгаа зүйлийг нь арай өөрөөр хийвэл хялбар байх болов уу? гэсэндээ түүнд өөрийнхөө саналыг хэлэх, эсвэл өөрт нь хэрэг болж байгаа, таалагдаж байгаа зүйлийнхээ тухай түүнээс хүсэхэд нөхөр нь эмэгтэйн тэрхүү саналыг огт өөрөөр буюу “Чи дандаа л бүтэхгүй, буруу зүйл хийж байх юм. Чи ерөөсөө л бүтэлгүй амьтан юм” гэж хэлж байгаа мэтээр хүлээн авдаг байна.

Эмэгтэй хүний хэлснийг эр хүн юу гэж хүлээж авдаг вэ?
Бидний хэлдэг зүйлс
Эрчүүдийн сонсдог зүйл
Хайрт минь, хүмүүсээс замаа асуусан нь дээр биш үү?
Тэнэг минь, чи төөрчихлөө, чамд ер нь итгэж болхогүй юм байна.
Би энэтхэг хоол идмээргүй байна.
Чи онцгүй газар сонгожээ. Надад таалагдахгүй байна.
Би чамтай цагийг илүү романтик байдлаар өнгөрөөмөөр байна.
Чи муу залуу байна. Чамтай байхад надад сайхан биш байна. Чи намайг ердөө ч ойлгодоггүй.
Даргатай яриад үз л дээ, хугацааг чинь сунгаж магадгүй.
Чи ёстой бүтэл муутай амьтан. Яахаараа цагийг цагт хийж чаддаггүй байна аа.
Ингээд хийвэл амар юм биш үү?
Чи буруу хийгээд байна. Юу ч хийж чадахгүй юм.
/орондоо/ Хайрт минь арай болоогүй шүү. Жаахан байзнаарай.
Чи ч муу эр юм даа. Юу хийж байгаагаа ч мэддэггүй юм байна.
Хайртай хүндээ бодож байгаа зүйлээ хэлсний  төлөө түүнд муухай ааш гарган уурлах нь  гомдоохоор зүйл биш гэж үү?. Чухам үүнээс болж эмэгтэйчүүд эрчүүдтэй болгоомжтой харьцаж, тэдний хариу үйлдлээс ямагт эмээн болгоомжилж байдаг байна.

Эрчүүд яагаад хийж буй зүйлээ ямагт зөв байх ёстой гэж боддог вэ?
Эцэг эхчүүд жаал хөвгүүнийг сул дорой байдлаа бусдад харуулж болохгүй, эр хүн шиг зоригтой шийдэмгий байж сур, бусдыг манлайлагч бай гэж сургадаг. Бяцхан хөвгүүдэд эцэг эх нь “Хийж буй зүйл чинь хүмүүст харагдаж байгаа хөдөлгөөн, үйлдэл чинь та нарын хэн болохыг илтгэнэ хэмээн сургадаг бөгөөд тэд бага насандаа:
“Хүү минь сайн байна. Чиний шидсэн бөмбөг үнэхээр хол явж байна шүү”
“Аавыгаа томилолтоор явах хооронд гэрийнхээ ганц эр хүн болж үлдэх нь байна шүү. Ээждээ сайн тусалж байгаарай”
“Хөөх, чи энэ навчнуудыг бүгдийг нь хамчихаа юу? Сайн байна, миний хүү” байнга сонсож байдаг билээ.
Ийм л учраас хөвгүүд балчир наснаасаа “Би жинхэнэ эр хүн болохын тулд бүгдийг зөв хийж сурах ёстой” гэдэг ойлголтыг авдаг ажээ. Тэд өсөж томрох тусам дээрх ойлголт нь улам батжиж, өөрийгөө хүндлэх, үнэлэх үзэл нь давамгайлж байдаг.

Өөрийгөө хүндлэх үзлээ эрчүүд давуу чанараараа баталгаажуулдаг.
Эмэгтэйчүүд, эрчүүдэд ямар нэг зүйлийг хэрхэн төгс хийх талаарх /ялангуяа түүний хийж буй зүйлийг/ санал бодлоо хэлэхэд эрчүүд биеэ өмөөрөн, өөрсдийгөө хамгаалдаг бөгөөд тухайн эмэгтэй өөрийг нь “Чи наадхаа буруу хийсэн байна. Чи ч олиггүй эр юм” гэж зэмлэж байгаа мэт санагддаг байна. Учир нь эрчүүд эмэгтэйн хэлж буй үгийг тэр чигт нь хүлээж авдаггүй бөгөөд харин багаас нь тогтсон “Би бүхнийг зөв хийж чадна” гэдэг ойлголт рефлексийн улмаас өөрийн эрхгүй биеэ өмөөрөн хамгаалдаг ажээ. Гэтэл эмэгтэй хүн хайртай залуудаа өөрийнхөө санаа бодлыг хэлэх нь зүйн хэрэг бөгөөд өөрийнх нь саналыг дуртайяа хүлээн авна гэж бодсондоо хэлдэг. Энэ бүхнээс шалтгаалж эрэгтэй, эмэгтэй хүсүүийн дунд үл ойлголцох байдал үүсдэг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж