Монгол үндэстний дууны наадам болов

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Монгол үндэстний дууны наадам болов

МҮОНТВ-ээс монгол үндэстний дууны их наадмыг зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулж, өчигдөр дүнгээ гаргалаа. Бүсийн наадмын өмнө аймаг тус бүр эхний хоёр шатны шалгаруулалтыг явуулж, Хэнтий, Төв, Сүхбаатар, Дорнод аймгаас нийт 36 ардын авьяастан оролцсоноос уртын дуу, ардын дуу, зохиолын дуу, эстрад дууны төрлүүдэд 25 ардын авьяастан шигшигдэн шалгарч, улсын их наадамд оролцох эрх авлаа. Наадмын гол зорилго нь монгол туургатан олон үндэстнүүдийн өнө эртнээс өвлөн уламжилж, авч яваа ардын дууны өв санг баяжуулах, утга аялгуу төгөлдөр зохиолын дуунуудаас харилцан суралцах, гоц сайн авьяастнуудыг нээн хөгжүүлэхэд чиглэжээ.

Их наадамд Монгол, Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува зэрэг монгол овогтнуудын авьяастнууд оролцох ажээ.  Зүүн бүсийн наадамд Хэнтий аймгийн Дадал сумын ардын авьяастан Н.Ганзолбоо, Биндэр сумын Ж.Баяржавхлан нарын дуулалт, алдартай аргил хоолойтой дуучдыг залгамжилсан байдлаараа, Хэрлэн сумын ардын авьяастан Х.Жанибек тайз эзэмшсэн өөрийн онцлогоороо үзэгчдийн талархал хүлээлээ.    

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж