Хужирбуланд төрийн нэг цэгийн үйлчилгээг хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Хужирбуланд төрийн нэг цэгийн үйлчилгээг хүргэнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд өрхийн эмнэлэг, цагдаа, хорооны нэгдсэн цогцолбор байрны нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Тамгын газрын дарга Д.Баатарням, хэлтэс, албадын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо. Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан байргүй хороодод цогцолбор байрыг ашиглалтад оруулах зорилтын хүрээнд өнөөдөр нийслэлийн төслийн хөрөнгө оруулалтаар 354 сая төгрөгийн санхүүжилтээр уг барилга баригджээ. Гүйцэтгэгчээр “МДББ” ХХК ажилласан байна. Хоёр давхар цогцолбор барилгад өрхийн эмнэлэг, хорооны нэг цэгийн үйлчилгээний танхим, цагдаагийн хэсэг байрлахаас гадна ахмадын чийрэгжүүлэлтийн танхим, эмийн сан байрлаж байгаа юм. Түүнчлэн иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс хорооны байранд иргэний бүртгэл, халамжийн мэргэжилтэн, болон зохион байгуулагч гэсэн хоёр хүний орон тоотойгоор ажиллах юм байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж