“Сео Сollege” захирлуудын сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“Сео Сollege” захирлуудын сургалт явуулна

“Сео Сollege” багаас компанийн гүйцэтгэх удирдлага, дээд түвшний менежерүүдэд зориулан зохион байгуулдаг “Сео Коллеж” сургалтын 2012 оны нэгдүгээр ээлжийн сургалтыг нэгдүгээр сарын 30-нд эхлүүлэх гэж байна. Хагас сарын хугацаанд үргэлжлэх тус сургалт нь компанийн гүйцэтгэх удирдлага, дээд түвшний менежерүүдэд орчин үеийн бизнесийн удирдлага, менежментийн хамгийн сүүлийн үеийн мэдлэг, ойлголтуудыг танилцуулж, компаниа стратегитай, зөв удирдах чадварыг олгодогоороо онцлогтой юм.

Монгол улсдаа гүйцэтгэх удирдлагын хөгжлийн номер нэг сургалт хэмээн үнэлэгдэх болсон тус сургалтад гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, зөвлөх ажлын туршлагатай сургагч нар буюу “Чоно” групп ХХК-ийн захирал Ш. Алтанбагана, “НИК” ХК-ийн гүйцэтгэх захирал М. Халиунбат, “Хьюман Фортис” ХХК-ийн захирал Ж. Сэлэнгэ, “М-Си-Эс” “Кока Кола” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав, “Мандал даатгал” ХХК, Монголын Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, “Гэрэгэ” хууль зүйн төвийн захирал Н.Цогжавхлан, “Бишрэлт холдинг” групп ХХК ны захирал Г.Цогнэмэх, Хүний Нөөцийн институтийн захирал Г.Тэгшбүрэн, МУИС-ийн ЭЗС-ийн Менежментийн тэнхимийн эрхлэгч Ч. Ундрам болон бусад сургагч нар багшилж, менежментийн мэдлэг, туршлагаа хуваалцдаг онцлогтой.

Энэ удаагийн сургалт нь бизнесийн өөрчлөгдөж буй шинэ нөхцөл байдалтай уялдан шинэ зохион байгуулалтаар, гадаадын ижил төрлийн сургалтуудтай өрсөлдөхүйц түвшинд зохиогдох эрмэлзэл дор явагдах юм байна.

Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцах буюу бүртгүүлэхийг хүсвэл www.lector.mn цахим хаягаар хандах буюу 70111839, 99101839, 99083972 утсуудаар холбогдож болох нь ээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж