Хамгийн “эв хавгүй” 20 хөлбөмбөгч

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Хамгийн “эв хавгүй” 20 хөлбөмбөгч

АНУ-ын “Bleacher Report” сайт өнөө цагийн хамгийн “эв хавгүй” 20 хөлбөмбөгчийг нэрлэжээ.

Тус жагсаалтад:

Английн Эмиль Хески, Питер Крауч, Тео Уолкотт, Энди Кэрролл, Германы Мирослав Клозе, Пер Мертезакер, Мексикээс Хавьер Эрнандес, Мароккагийн Маруан Шамах, Италийн Лука Тони, Филиппо Инзаги, Голландын Дирк Кюйт, Марк ван Боммел, Сербийн Никола Жигич, Испанийн Серхио Бүскетс, Нигерийн Жон Оби Микел, Норвегийн Туре-Андре Флу, Чехийн Ян Коллер, АНУ-ын Брайан Чинг,  Огучи Оньеву болон Шотландын шигшээ багийн Дэвид Уэйр нар багтжээ.

Харин “Bleacher Report” судалгаагаа гаргахдаа хөлбөмбөгчдийн бичгийн хэвийг харгалзан үзсэн ажээ. Эдгээр хөлбөмбөгчид бүгд муухай бичдэг байна. Бүр Мексикийн Хавьер Эрнандес бичсэн зүйлээ өөрөө уншиж чадахгүй байх тохиолдол гардаг гэнэ.

Энэхүү судалгаанаас нь харахад хамгийн олон “муухай бичигтэнтэй” багаар Английн “Арсенал” баг нэрлэгдэх нь. Учир нь “Арсенал” багт дээр нэр дурдагдсан 20 хөлбөмбөгчөөс Маруан Шамах, Тео Уолкотт, Пер Мертезакер нарын гурван тоглогч тоглодог юм.

Б.Билэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж