
Уулзалтын үеэр “Энэ онд хийгдэх өрхийн хөгжлийг дэмжсэн ажил, ер нь аливаа ажлыг сонгуульд зориулж хийх ёсгүй” гэдгийг онцлоод өрхийн төрөлжсөн мэдээллийн сан бүрдүүлэх анхаарч ажиллахыг чиглэл болгосон юм. Мэдээллийн сангийн үзүүлэлт нь хэдэн өрх бололцооны амьдарч байна, өрх дотор хэдэн хүн ажилгүй болон зохих хэмжээний орлого олж байна, гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэд байдаг зэрэг нэгдсэн хэмжээний цогц мэдээллийн сан бий болгох зорилготой ажээ. Ингэхдээ салбар бүрийн яамд, агентлагуудын хийсэн судалгаа, төсөл, хөтөлбөрийг нэгтгэн, ард иргэдийн санал хүсэлтийг тусгасан байх гэнэ. Сайд Т.Ганди өнөөдрийн уулзалтын үеэр энэхүү өрхийн мэдээллийн сан бүрэлдэх эх үүсвэр болсон дүүргүүдийн мэдээллийг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд ирүүлэх даалгавар өгсөн юм.