
Энэ улиралд эсрэг багийн талбайд 0-7 гэсэн амжилт үзүүлсэн “Визардс”, мягмар гаригийн өглөө “Филаделфиа 76” багт 20 онооны зөрүүтэй ялагдал хүлээснээр дасгалжуулагчаас хүлээх амжилтыг эцэс болгосон байна. Сандэрс “Визардс” багийг гурав дахь жилдээ дасгалжуулж байсан бөгөөд 51-130 гэсэн амжилтыг үзүүлжээ. Уг нь түүнийг анх тус багт ирэхэд Гилбэрт Аренас, Карон Батлэр, Антуан Жэмисон гэсэн бүх одод тоглогчид байсан боловч эдгээр тоглогчдыг солилцоогоор явуулж, драфтаас Жон Уоллыг авсан ч амжилтаа дээшлүүлж чадаагүй юм.
Энэ шинэчлэлтийг багийн бүх тоглогчид эергээр хүлээж авч байгаа гэдгийг ерөнхий менежер 25 минут үргэлжилсэн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Ахлах дасгалжуулагчийн ажлыг хүлээн авсан Уитман гурав дахь багийнхаа дасгалжуулагчаар сонгогдож байгаа бөгөөд өмнө нь “Миннесота”, “Кливлэнд” багуудыг удирдаж, 100-207 гэсэн амжилтыг үзүүлж байжээ.