Арга зүйн зөвлөгөө өглөө

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Арга зүйн зөвлөгөө өглөө

Жил бүрийн эхний сар Төв аймаг сумдынхаа ИТХ-ын дарга, Засаг дарга нарт сургалт, семинар хийдэг. Сургалт семинарын гол зорилго нь бүрэн эрхийн хугацааны ажлын явц, аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, үр дүн, 2012 онд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг хангахад анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголт чиглэл тогтоох, цаг үеийн ажил асуудлаар цаашид анхаарч ажиллах чиглэлээр семинар өгөхөд чиглэгддэг. Үүний дагуу энэ жилийнхээ сургалтыг хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга 2011 оны ажил, 2012 онд дэвшүүлсэн зорилтын талаар илтгэл тавилаа. Мөн 2012 оныг “Нийгмийн салбарын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Урианы жилийн ажлыг орон нутагт хэрхэн зохион байгуулах, төрийн захиргааны бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, 2012 оны аймгийн төсвийг боловсруулахад баримталсан чиглэл, зарлага санхүүжилтийн талаар орон нутагт анхаарах асуудал гэх мэтчлэн Засаг даргын хүрээнд ажилладаг хэлтэс, агентлагууд 2012 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар заавар зөвлөгөө өглөө.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж