ХУД ахмадуудаа сувилалд амраав

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

ХУД ахмадуудаа сувилалд амраав

Хан-Уул дүүргийн ИТХ-ын 2011 оны ээлжит бус VIII хуралдааны 4-р тогтоолын дагуу Засаг даргын мөн оны 11-р сарын 29-ний өдрийн 453 тоот захирамжаар дүүргийн ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амралт, сувилалд хамруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан билээ. Энэ дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Отгонбаганаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч оны 12-р сард 5 амралт, сувилалын газарт 132, он гарсаар эхний ээлжинд 258 ахмадыг зургаан амралт, сувилалд амраагаад байна. Дүүргийн хэмжээнд нийт 9000 орчим ахмад настан амьдардаг бөгөөд энэ онд 2000 орчим ахмад настныг амралт, сувилалд явуулахаар төлөвлөжээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж