
үндэсний хүрээлэн, “Глоб интернэшнл” ТББ хамтран хэвлэл, мэдээллийн
байгууллагын ажилтнуудад өчигдөр сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг Улсын ерөнхий прокурорын туслах Г.Ганзориг нээж , Хууль зүйн шинжлэх ухааны доктор Ш.Сүхбаатар “Хүний нэр алдар хүндийг эрх зүйгээр хамгаалах нь”, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, шинэ чиг хандлага”, УЕПГ-ын хяналтын прокурор Т.Сүхбаатар “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө , эрх зүйн зохицуулалт”, “Глоб интернэшнл” ТББ-ын ажилтан Х.Наранжаргал “Олон улсын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим” сэдвээр илтгэл тавьж, сэтгүүлч, сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.