Автобусны үнэ нэмэгдэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Автобусны үнэ нэмэгдэж магадгүй

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 6000 зорчигч үйлчлүүлдэг гэдэг. Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор такси үйлчилгээний компаниуд үнээ нэмсэн нь иргэдийг багагүй бухимдуулж буй. Энэ үйл явц, үнийн хөөрөгдөл даамжирвал нийтийн тээврийн хэрэгсэл үнээ нэмж магадгүй юм гэсэн таамаг иргэдийн дунд байсаар байна. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор холбогдох хүнээс хариулт авлаа. Эх сурвалжийн хэлж буйгаар хэрэв цаашид шатахууны үнэ буурахгүй бол Нийтийн тээврийн газраас автобусны үнийг нэмэх магадлал өндөр байна. Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг энэ талаар “Одоогоор дизель түлшний үнэ 1830 төгрөг байгаа. Энэ байдлаараа удаан үргэлжилбэл автобусны үнийг нэмэхээс аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв Засгийн газар дизель түлшний үнийг 1800-с доош буулгах арга хэмжээ авч чадахгүй бол бид автобусны үнийг 500 төгрөг болгоно” гэсэн хариулт өгч байна.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж