Ерөнхийлөгч 30 оюутанд нэрэмжит тэтгэлгээ олголоо

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч 30 оюутанд нэрэмжит тэтгэлгээ олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан 30 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлэг олгохоор зарлиг гаргалаа.

Нэрэмжит тэтгэлэгт МУИС-ийн электроник инженерийн мэргэжлээр сурч буй магистрант А.Ангар, улстөр судлаачийн 3 дугаар ангийн оюутан Ш.Цэндболд, худалдааны менежментийн 3 дугаар ангийн оюутан Б.Баттүвшин, химийн мэргэжлээр сурч байгаа магистрант Д.Баттөгс, монгол хэл, уран зохиолын 3 дугаар ангийн оюутан Ч.Нацагдорж, нягтлан бодогчийн мэргэжлээр сурч буй магистрант Б.Цэндцэсэн, онолын математикийн 3 дугаар ангийн оюутан Б.Ганбат, бизнесийн менежментийн 2 дугаар ангийн оюутан Г.Мэргэн, түүхийн мэргэжлээр сурч буй магистрант Ц.Цацрал, Б.Лхагвабаяр, ЭМШУИС-ийн нүүр ам судлаачийн 4 дүгээр ангийн оюутан Д.Уянга, ХААИС-ийн ургамлын нөөц био үйлдвэрлэлийн 2 дугаар ангийн оюутан У.Туул, нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр ангийн оюутан Х.Батхүрэл, СУИС-ийн найруулагчийн 4 дүгээр ангийн оюутан Б.Бямбажаргал, сэтгүүлчийн 3 дугаар ангийн оюутан Д.Гэндэнсүрэн, ШУТИС-ийн үйлдвэрлэлийн экологийн 4 дүгээр ангийн оюутан О.Мөнхтуул, хэвлэлийн график дизайны 3 дугаар ангийн оюутан Б.Лхагвадорж, архитектурын 4 дүгээр ангийн оюутан Б.Булган, нийгмийн ажилтны 4 дүгээр ангийн оюутан Б.Баярцэцэг, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн 3 дугаар ангийн оюутан А.Нинжин, СЭЗДС-ийн нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр ангийн оюутан Э.Нямсүрэн, 3 дугаар ангийн оюутан Д.Мөнхтуяа, Их Монгол дээд сургуулийн түүх, аялал жуулчлалын 4 дүгээр ангийн оюутан Ө.Шинэхүү, Сэрүүлэг дээд сургуулийн бизнес удирдлага-санхүүгийн 3 дугаар ангийн оюутан Ц.Гоомарал, ОТИС-ийн бизнесийн эрх зүйн 4 дүгээр ангийн оюутан Б.Мөнхбилгүүн, ШХХЗДС-ийн эрх зүйн 4 дүгээр ангийн оюутан Б.Болд, ОУЭЗБДС-ийн 3 дугаар ангийн оюутан А.Дөлгөөн, Их засаг их сургуулийн олон улсын харилцаа, эдийн засгийн ангийн оюутан Г.Уранбилэг, МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн 2 дугаар ангийн оюутан Г.Эрдэнэболд, Б.Батцэцэг нар хамрагдсан байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өнөөдөр эдгээр оюутанд тэтгэлэг олгох өргөмжлөл гардуулж баяр хүргэв.

Өргөмжлөлд “Өөрийн оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан танд Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит тэтгэлгээ хүртээж, өргөмжлөл олгов.

Таны цаашдын амжилт, бүтээл бүхэн эх орныхоо хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн би итгэлтэй байна.

Өрсөлдөх чадвартай, ихийг бүтээх хүсэл тэмүүлэлтэй сайн мэргэжилтэн болохыг хүсье. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гэжээ.

Таны ирээдүйн амжилт төрдөө үнэтэй, түмэн олондоо тустай, тив дэлхийдээ цуутай байж, Монголын бахархал болж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж