
Тбилиси хотноо болох эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д 81 кг-д О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал, -100 кг-ын жинд Н.Батсуурь нар оролцох бол Софид болох эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д 57 кг-д Т.Баттөгс, Д.Сумъяа нар, 70 кг-д Ц.Наранжаргал нар Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын удирдлага дор зодоглох юм байна. Сануулахад, “Дэлхийн цом”-ын түрүү бөх чансаагаа 100 оноогоор ахиулах боломжтой.
Болгар, Гүржид болох “Дэлхийн цом”-ын дараа буюу хоёрдугаар сарын 4, 5-нд Францын нийслэл Парис хотноо “Их дуулга”-ын тэмцээн болно.
С.Цэлмэг