Apple 37 сая iPhone борлуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Apple 37 сая iPhone борлуулжээ

Өнгөрсөн оны есдүгээр сараас арванхоёрдугаар сарын 31 хүртэл Apple компани өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 13.06 тэрбум доллараар илүү ашигтай ажиллажээ. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад 118 хувиар илүү байгаа аж.

Apple 37 сая iPhone зарсан бөгөөд 2010 онтой харьцуулахад хоёр дахин илүү борлогдсон байна.

Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк “Манай байгууллагын эрч хүч дундрашгүй их байгаа бөгөөд шинэ санаа, бүтээгдэхүүнүүд  ар араасаа цуварсаар байна” хэмээжээ.

Уг компани удаан хүлээгдсэн iPad 3 хувилбараа гуравдугаар сард олон нийтэд хүргэхээр төлөвлөж байгаа аж.

Apple компани iPad болон Mac компьютэрүүдийн хувьд  борлуулалт өссөн /iPad 111% , Mac 26%/ боловч харин зөөврийн хөгжим тоглуулагч iPod-ийн борлуулалт 21 хувиар буурчээ.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж