Үндсэн хууль зөрчөөөгүй гэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчөөөгүй гэж дүгнэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа иргэн Н.Улам-Ундрахаас ирүүлсэн мэдээллийн дагуу Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолын 3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц энэхүү асуудлыг хянан хэлэлцээд, “Засгийн газрын “Ахмад дайчдын орон сууцны тухай” 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоолын 3 дахь заалтад “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх…” гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах…” гэснийг зөрчөөгүй байна.” гэж дүгнэлт гаргав. Энэ тухай Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж