
Apple 37 сая iPhone зарсан бөгөөд 2010 онтой харьцуулахад хоёр дахин илүү борлогдсон байна.
Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк “Манай байгууллагын эрч хүч дундрашгүй их байгаа бөгөөд шинэ санаа, бүтээгдэхүүнүүд ар араасаа цуварсаар байна” хэмээжээ.
Уг компани удаан хүлээгдсэн iPad 3 хувилбараа гуравдугаар сард олон нийтэд хүргэхээр төлөвлөж байгаа аж.
Apple компани iPad болон Mac компьютэрүүдийн хувьд борлуулалт өссөн /iPad 111% , Mac 26%/ боловч харин зөөврийн хөгжим тоглуулагч iPod-ийн борлуулалт 21 хувиар буурчээ.
Т.Мөнхсайхан