“Ла Скала”-д хүндхэн жил болно

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“Ла Скала”-д хүндхэн жил болно

Сонгодог урлагийн зүтгэлтнүүд хийгээд энэ урлагт шимтэн дурлагч хүмүүсийн мөрөөдөл болсон алдарт “Ла Скала” театрын хувьд 2012 он хүндхэн жил болж магадгүй. Тус театрын ерөнхий менежер Стефань Лисснер “Ройтерс” агентлагийн сэтгүүлчтэй ярилцаж байхдаа ийнхүү мэдэгдлээ.

Энэ хүндрэл санхүүтэй холбоотой. “Бид маш хэцүү цаг үед тулж ирээд байна” хэмээн тэрбээр тодотгон өгүүлжээ. Түүнийхээр орлого, зарлагын зөв тэнцэлтэй ажиллах боломж туйлын бүрхэг байгаа гэнэ. 2012 оны “Ла Скала”-гийн төсөв 110 сая евро. Өнгөрсөн жилийнхээс бага зэрэг буурсан төсөв. Үүний 40 хувийг үндэсний болоод бүс нутгийн засаг захиргаанаас, 60 хувийг хувь хүмүүсийн хандив, тусламж, тасалбарын орлогоор босгох юм.

2012 онд тэд нийт 253 тоглолт хийхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн жилд тэдний тоглолтын тоо 180 байсан билээ.

2005 онд Стефань Лисснер “Ла Скала”-д анх ирэхэд театр найман сая еврогийн алдагдалтай ажилласан үзүүлэлттэй угтсан байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж