Хэрвээ гишүүдийн хэлээд байгаачлан Тавантолгойгоос шууд урд хөрш рүү нэгдүгээр ээлжинд нарийн төмөр зам татчихвал арьс шир, ноолуураа хятад ченжүүдийн гарт атгуулчихсан шиг алдааг дахин давтах аюултай. Ингэж үзэх үндэслэл ч бас бий. нөгөөтэйгүүр статистик мэдээ сөхвөл Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг БНХАУ-аас экспортолдог. Олон улсын аргачлалаар тухайн улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 60-70 хувийг гадаадаас авч байгаа бол тухайн орныхоо хараат болсон гэж үздэг.
Ядахад өмч хувьчлал нэрийн дор аж үйлдвэрийн салбараа татаад унагачихсаныг хэлэх үү, боловсруулах үйлдвэр гэх юмгүй болсон. Иймд төмөр замын бодлогыг боловсруулахдаа давхар дөрөв, таван “Эрдэнэт” үйлдвэртэй эн дүйхүйц үйлдвэртэй болохыг зорьжээ. Тиймээс хоцрогдсон өргөн царигаа нарийнаар солих ёстой гэж ярих нь үндэсний аюулгүй байдал хийгээд ирээдүйд баригдах аж үйлдвэрийн цогцолборуудыг устгаж мэдэх аюултай.
Тэгвэл Засгийн газрын бодлогыг эсэргүүцэж байгаа гишүүдийн хувьд өргөн цариг бол дэлхийн хөгжлөөс даруй 40 жилээр хоцрогдсон хамгийн хогийн технологи. Тиймдээ ч хойд хөрш энэхүү өргөн төмөр замаасаа салахын түүс болж буй. ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путин Япон улсад айлчлах үеэрээ “Өөрийн нутаг дэвсгэрт нарийн төмөр зам тавихад дэмжлэг үзүүлэхийг тус улсаас хүссэнийг мартаж болохгүй. Дээр нь Монгол Улс ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүний хувьд 100 хувь хараат явсаар ирсэн. Ирээдүйд ч хараат орон байх дүр зураг харагдаж байгаа. Хамгийн эмгэнэлтэй нь, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ навс унаж, борлуулах зах зээлгүй гацаж суухад орос ах нар дүү монголдоо тэрхүү үнийг хэд нугалсан нефтийн бүтээгдэхүүнийг санал болгож, шулж ирснийг мартаж болохгүй.
Хүний мөсөөр яривал орос ах нар монголчуудын төсөөлөөд байдагчлан өгөөмөр аашилж ирсэн нь тоотой тул дэлхийн стандартыг барьж, нарийн царигт шилжих нь ирээдүйгээ харсан хамгийн зөв бодлого болно гэж сөрж сууна.
Эдийн засгийн ач холбогдлоор нь тайлбарлавал нарийн царигтай төмөр зам барихад өргөнөөсөө өртгийн хувьд хямд тусна. Аюулгүй байдал, ачаа даах чадварын хувьд харьцуулшгүй гэсэн гаргалгааг ч хэлж байгаа юм. Гэхдээ энэхүү бодлогыг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор парламентын төвшинд тодорхойгүй, “Хэлэлцэх эсэхийг” ч шийдвэрлэж чадаагүй сууна.

Г.Дарь